ШУУД: 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.11/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14216 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.  Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын  ойрын хавьтлуудын шинжилгээнд коронавирус илэрсэн байна. "Тэнүүн Огоо" компанийн голомтоос эхтэй гэр бүлийн хавьтал, "Ачтан" эмнэлэг, "Мөнххада" компанийн голомттой холбоотой батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. 

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 616 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 942 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1442 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 896 байгаа. Өнөөдрийн байдлаар 535 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 416 хүн хөнгөн, хүндэвтэр 106 хүнд 11, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  195  хүн хөнгөн, хүндэвтэр 60, хүнд 4, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчилгээнд байна. Үүнээс 146 хүн хөнгөн, хүндэвтэр 46 хүнд 7, маш хүнд 1 байгаа. Сэлэнгэ аймагт 7 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Za yamai daa. Udruus udurt humigdsaar baigaasai daa.Shuurhai ajillaj tandalt su;algaa ilriileg hiij emchilj edgeruulj bga Eruul mendiin salbarynhan maani eruul saruul baih ni hangaas chuhal bna.
2021-01-11
зочин:
Батлагдсан тохиолдолуудын ойрын хавьтал аль дуурэг хороодоос илэрэв гэдэг л хэрэгтэй бна.
2021-01-11