Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдол 47 болжээ
2021-01-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-"Ачтан" эмнэлэгт үүссэн голомттой холбоотойгоор тус эмнэлгийн ажилтан 21 хүн халдварт өртсөн байгаа. Мөн эдгээр хүмүүсийн гэр бүлийн хавьтал 26 хүн байна. Ингээд Ачтан эмнэлэгтэй холбоотой тохиолдол 47 болжээ. 

 

"Мөнххада" компанийн ажилчид болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд коронавирусийн халдварт өртсөн.  Үүнээс 8 ажилтан, гэр бүлийн хавьтал  нийт 25 тохиолдол бүртгэгдсэн.

 

"Тэнүүн Огоо" компанийн автобусны жолоочид коронавирусийн халдварт өртсөн. Уг  батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн хавьтал нийт 14 хүн халдвар авсан байна. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин