Хятадад дахин COVID-19 дэгдэж, хатуу хөл хорио тогтоов
2021-01-11

Хятадад шинэ он гарснаас хойших эхний 10 өдрийн хугацаанд хоногт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо сүүлийн таван сарынхаас ихээхэн өссөн талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний газар мэдээлжээ. Халдварын шинэ дэгдэлтүүд Бээжин хотыг тойрох Хэбэй мужид гарсан байна. 

 

"Нэгдүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар 85 бүртгэгдсэнээс 82 нь Хэбэй мужид илэрлээ. Ляонин мужид хоёр тохиолдол, Бээжинд нэг тохиолдол илэрсэн. Түүнчлэн зөөвөрлөгдсөн тохиолдол 18 бүртгэгдлээ" хэмээн Эрүүл мэндийн үндэсний газар мэдэгдсэн байна.

Ингэснээр, нэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 103 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь долдугаар сарын 30-нд 127 халдвар бүртгэгдэж байснаас хойших хугацаанд хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм. 

 

Хатуу хөл хорио

Хэдийгээр сүүлийн өдрүүдэд бүртгэгдэж буй халдварын тоо 2020 оны эхээр халдвар дэгдэж байх үетэй харьцуулахад тун бага тоо хэдий ч үндэстнийг хамарсан халдварын давалгааг дахин үүсгэхгүйн тулд Хятадын эрх баригчид нэн хатуу арга хэмжээ авч эхэлжээ. 

 

Халдварын шинэ дэгдэлтийн голомт болсон Хэбэй мужийн нийслэл Шижяжун хот тусгаарлалтад орсон бөгөөд хотоос гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байна. Түүнчлэн хотын нийтийн тээврийг ч зогсоожээ.

 

Шинэ кластер үүсэх болгонд Хятадын эрх баригчид авч хэрэгжүүлдэг хязгаарлалтын багц арга хэмжээний дагуу шинэ хязгаарлалтуудыг тавьсан байна.

 

"Хэйлунжян мужийн Суйхуа хотод харьяалагдах Аанкуй гацаанд шинж тэмдэггүй халдварын найман тохиолдол бүртгэгдсэн тул тэндэхийн нэн шаардлагатайгаас бусад бүх байгууллагыг хааж, хотоос гарахыг хориглон, тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Өрх бүрээс нэг л хүн өдөрт гурван удаа нэн шаардлагатай бүтээгдэхүүн авахаар гэрээсээ гарч болно" хэмээн Хятадын төв телевиз мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22