Хойд Солонгост шөнийн парад болжээ
2021-01-11

БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотод нэгдүгээр сарын 10-ны орой цэргийн парад болсон талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээлснийг ТАСС дамжуулжээ. Хамгийн сүүлд БНАСАУ 10 дугаар сард шөнийн парад зохион байгуулж байв. 

 

"Хойд Солонгос Пхеньян дахь Ким Ир Сений нэрэмжит талбай дээр шөнийн парад зохион байгууллаа. Энэ парад Солонгосын Хөдөлмөрийн намын VIII чуулганд зориулагдсан бололтой" хэмээн БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Түүнчлэн АНУ-тай хамтран "үйл явдал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна" хэмээн тус хороо мэдэгдсэн байна. Мөн энэ парад нь арга хэмжээний ерөнхий бэлтгэл ч байж болзошгүй хэмээн өгүүлжээ.

 

БНАСАУ-ын нийслэлд Солонгосын Хөдөлмөрийн намын VIII чуулган болж байгаа юм. Солонгосын Цахим мэдээллийн төв агентлагийн дамжуулснар энэ чуулганаар Ким Жон Ун намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ. 

 

Энд дуулгахад, өмнө нь, 2020 оны 10 дугаар сард болж байсан шөнийн парад Солонгосын Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан байв. Энэ парадаар 2018 оноос хойш анх удаа алсын тусгалт баллистик пуужингуудыг үзүүлж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
e:
e
2021-01-22
зочин:
агуу гүрэн
2021-01-12
зочин:
агуу гүрэн
2021-01-12
Zochin:
Yasan genee
2021-01-12
Зочин:
дургүй хүргэсэн хүнээ цаазалж алдаг сэтгэцийн өвчтэй удирдагчтай хөөрхий солонгосчууд
2021-01-11