Ажлын байранд хоёр цаг тутамд агааржуулалт хийнэ
2021-01-11 16:56

 

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

НМХГ-ын улсын байцаагч Б.Золбоо: 

 

-Нийслэлийн онцгой комиссоос баталсан хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар гарсан. Уг зааврыг танилцуулбал, 

 

  • ААН, байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ дотоод болон гадаад цэвэрлэгээ ариутгал хийсэн байх.
  • Ус хангамж татуургынхаа аюулгүй байдлыг хангана.
  • Тусгай  зөвшөөрөл бүхий мэргэжлийн  байгууллагаар ариутгал халдваргүйтгэл хийнэ.
  • Үйлчлэх хүчин чадлаа 30-аас дээш хувиар  бууруулж, үйлчлүүлэгч хоорондын зайг 1,5 метр зайтай байхаар тооцно.
  • Ажилтнуудыг PCR шинжилгээнд хамруулна.
  • Ажлын байранд ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц бэлтгэнэ. 
  • Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг байршуулна.
  • Ажлыг байр, тоног төхөөрөмж, үйл ажиллагаандаа ашигладаг бүхий л зүйлсээ ариутгана.
  • Иргэдийн халууныг шалгаж, амны хаалт зүүлгэн, гарыг халдваргүйжүүлж QR кодоор бүртгэж оруулна.
  • Үйлчилгээний танхим, үйлдвэрийн байранд чийгтэй цэвэрлэгээг өдөрт гурваас доошгүй удаа хийнэ.
  • Хүний гар хүрдэг бүх эд зүйлийн гадаргууг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж, арчиж халдваргүйжүүлнэ.
  • Цэвэрлэгэ, халдваргүйжүүлэлт хийх бодисыг  тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаас авч хэрэглэнэ. Улсын бүртгэл бүртгэгдээгүй, хаяг шошгогүй, хүчинтэй хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
  • Шаардлагатай цэгүүдэд спиртэн суурьтай гар ариутгагчийг байршуулна.
  • Ажлын байранд хоёр цаг тутамд 15 минутаас багагүй хугацаагаар агааржуулалт хийнэ. 
  • Төлбөр тооцоог бэлэн бусаар хийх хэрэгтэй. 
Shuud.mn
Сонин хачин
Утаа нь арай гайгүй байхөө
2021-01-12
agaar oruulahaar utaa orj ireed bnaa yahuu
2021-01-11