Трамп онц байдал зарлаж, Байден тангараг өргөхтэй холбоотойгоор тусламж илгээв
2021-01-12

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдлын дэглэм тогтоож байгаагаа зарлаад, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолын өмнө аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Вашигтоны эрх баригчдад холбооны зүгээс тусламж илгээжээ. Энэ талаар Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

"Өнөөдөр Ерөнхийлөгч Дональд Трамп Колумбия нийслэлийн тойрогт онц байдал тогтоож байгааг зарласны дээр 2021 оны нэгдүгээр сарын 11-нээс 24-ний хооронд үргэлжлэх онц байдлын нөхцөлд болох Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн тангараг өргөх ёслолд нэмэлт холбооны тусламж илгээхийг тушаасан" хэмээн Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Онц байдал тогтоосноор холбооны эрх баригчид түргэвчилсэн журмаар хотод тусламж үзүүлэх хөрөнгийг гаргах боломжтой болох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин