Эрүүлжүүлэхийн ачаалал огцом нэмэгдэв
2021-01-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 11-нээс бууруулж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Бэлэн байдлын зэргийг сулруулснаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хэрэгжиж байсан шийдвэрүүд хүчингүй болжээ.

 

Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12-р сарын 22-ны A/1320 тоот захирамжаар 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдахыг хориглоод байсан. Тэгвэл нэгдүгээр сарын 9-ний A/06 тоот захирамжаар өмнөх захирамжийг хүчингүй болгосон байна. Ийнхүү 18-аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг зөвшөөрөв.

 

Нөгөө талд Улаанбаатар хотын захирагч пиво, винон дээр нэмээд архи, виски зэрэг согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрээ цуцалсан эхний өдөрт л эрүүлжүүлэхэд 200 хүн хоножээ.

 

Тодруулбал 2020 оны нэгдүгээр сарын 10-нд 86 хүн эрүүлжүүлэгджээ. Харин өчигдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 11-нд энэ тоо огцом өсч 225 болсон байна. Мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 107 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

 

Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэх үг бий. Согтуурсан үед хүн эрүүлээр сэтгэж чадахаа больдог. Улмаар өөрийн ухаангүй үедээ гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр. Аливаа жигшүүрт хэргүүдийн ард архийг буруутган гэмших этгээдүүд цөөнгүй таардаг.

 

Тиймээс цар тахлын энэ үед иргэний үүргээ ухамсарлан хариуцлагатай байж архи, согтууруулах ундаанаас аль болох татгалзахыг зөвлөж байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
наад эрүүлжүүлэх байр ч ковидын голомт болох өндөр эрсэлтэй газар тул болгоомжтай ажиллах хэрэгтэй
2021-01-12
Humuusiin uhamsartai holbootoi. Horih tusam temuuldeg ni humuunii instinkt.
2021-01-12
Badarch taxar:
Ajilgvi hvmvvs niileed guyalaad hyamd arhia uuj bga tom hotod harin stoohon bna
2021-01-12
зочин:
Аргагүй шүүдээ ангасан хүмүүс
2021-01-12