Модерна ЕХ-ны орнуудад вакцинаа нийлүүлж эхлэв
2021-01-12 10:55

Бельги, Герман, Нидерланд болон Франц улс АНУ-ын Модерна компанийн коронавирусээс сэргийлэх вакцины эхний ээлжийг хүлээн авсан тухай The Brussels Times мэдээлжээ. 

 

Европын эм бэлдмэлийн агентлаг өнгөрсөн лхагва гарагт энэ вакциныг Европын холбоонд ашиглахыг зөвшөөрсөн юм. "18-аас дээш насны хүмүүст коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Модерна вакциныг зах зээлд нэвтрүүлэхийг Евродын эм бэлдмэлийн агентлаг зөвлөлөө" хэмээн агентлагийн мэдэгдэлд өгүүлсэн байв. Мөн өдөр Европын комисс ЕХ-д Модерна вакциныг арилжааны зориулалтаар ашиглахыг дэмжсэн юм. 

 

"Модерна вакциныг авснаар бид нэмэлт 160 сая тун вакцинтай болно. Өөр бусад вакцинууд ч ирэх юм. Европ коронавирусээс сэргийлэх 2 тэрбум тун вакцин авна. Бид европчуудыг хамгаалах зорилгоор шаардлагатай хэмжээнээс ихийг захиалсан" хэмээн Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгджээ.

 

Өмнө нь Европын холбоо BioNTech/Pfizer вакциныг зөвшөөрсөн бөгөөд тус компанитай 300 сая тун вакцин авах гэрээ байгуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bayn ornuud vactsin tvrvvlj hiilgeed bgaad bayrlah hregtei jinhen vactsinii turshiltuud yabagdj eheljiin shu yadag ch bsan vactsinii gajjg ilerjil taaran
2021-01-12
Mongol hezee vaccine-aa avah yum boloo.
2021-01-12