ШУУД: 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.12/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15849 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны хоёр гэр бүлийн есөн хүн, Баянгол дүүргийн 6-р хорооны нэг гэр бүлийг гурван хүн, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлийн хавьтал нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтал нэг хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрсэн байна. Эдгээр хүмүүс нь тусгаарлагдсан байсан бөгөөд зарим хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. 

 

Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 630 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 956 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 43 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. Тухайлбал, Цэргийн төв эмнэлгээс 30 хүн, Сэлэнгэ аймгийн эмнэлгээс 7 хүн, ХӨСҮТ-өөс 6 хүн тус тус эдгэрсэн.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1456 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 909 байгаа. Өнөөдрийн байдлаар 462 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 353 хүн хөнгөн, хүндэвтэр 95 хүнд 13, маш хүнд 1 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  202  хүн хөнгөн, хүндэвтэр 52, хүнд 7 байгаа. Цэргийн төв эмнэлэгт 201 хүн эмчилгээнд байна. Үүнээс 151 хүн хөнгөн, хүндэвтэр 43 хүнд 6, маш хүнд 1 байгаа.



М.Насан

Shuud.mn
Сонин хачин
harval harah l yum, mungu ni baical ch bolog l doo mungugui bolohoor joohon tiim yum
2021-01-12