Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1602 иргэн байгаа
2021-01-12

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ.

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар нийт 31 тусгаарлах байранд 1602 хүн тусгаарлагдан ажиглагдаж байгаа. Үүнээс нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлах байранд 1524 иргэн бий. Орон нутагт 4 тусгаарлах байранд 45 иргэн тусгаарлагдан ажиглагдаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 33 иргэн нэмж тусгаарлагдсан. Мөн 53 иргэнийг шилжин тусгаарлах арга хэмжээ зохион байгуулсан. Гэрийн ажиглалтад 301 иргэн шилжлээ. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд Онцгой байдлын байгууллагын 47 албан хаагч, цагдаагийн байгууллагын 95 албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 95 албан хаагч нийт 237 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа. 

 

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдөр хүртэл 5011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 338 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс найман иргэн эдгэрч гэрийн ажиглалтад шилжсэн. ХӨСҮТ-өөс эмчлэгдэж гарсан иргэд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиглаад гэрийн ажиглалтад шилжүүлдэг. 

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 492, орон нутагт 26,  нийт 518 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Сүүлийн долоо хоногийн хугацаанд ХӨСҮТ-ийн үндэсний төв рүү 94 иргэн, Цэргийн төв эмнэлэг рүү 36 иргэн, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв рүү 94  иргэнийг тус тус шилжүүлэх арга хэмжээг зохион  байгуулж ажиллаа. 

 

Манай улсаас энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэргийн 119 албан хаагч ирсэн. Цэргийн албан хаагчдаа тусгаарлах ажлыг зохион байгуулж байна. 

 

УОК-ын Шуурхай штабаас буяны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол хүлээн авч зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа. Сүүлийн долоо хоногийн хугацаанд 52 иргэний өргөдөл гомдол ирсэн. Уг өргөдлийн дагуу 362 иргэн, 156 техник хэрэгслийг зохицуулалтаар хангаж, хөдөлгөөнд оролцуулж ажилласан. Сүүлийн долоо хоногийн байдлаар МИАТ компаниас 9 удаагийн карго ачаа тээвэрлэлтийн арга хэмжээ зохион байгуулсан. Цаг тухайд нь зохицуулалтаар хангаж ажиллаж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ ууганбаяр хичээл заачихиймаа. Дүрэндээ ордог солиорол вэ. Залхаадаг чальчааг зайлуулаач. Дотоодод халдвал ажлаа өгнө гээд бсн яасан вэ
2021-01-12