С.Дэмбэрэл: Улаанбаатарын иргэдэд чичирхийлэл барилгын онцлогоос хамаарч өөрөөр мэдрэгдсэн
2021-01-12

Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдсэн. Тодруулбал Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болжээ. 

 

Энэ талаар Онцгой байдлын Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

 

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Дэмбэрэл "Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт өнөөдөр үүрээр 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон. Одоог болтол 100 гаруй удаа давтан хөдлөлт болсоор байна. 

 

Газар хөдлөлтийн голомт нь Ханх сум. Голомтдоо 7-8 баллын чичирхийлэл үүссэн байна. Зайнаас хамаарч чичирхийллийн хүч замхарна. Улаанбаатар хотын хувьд тухайн цэгээс 610 км-ийн зайд оршдог. Хүрэлтогоотын оргил дээрх станцын мэдээллээр Улаанбаатарт 3-4 баллын чичирхийллээр мэдрэгдсэн байна.  Чичирхийлэл Улаанбаатар хотын сав газар руу орж ирээд барилга байгууламжын онцлогоос, суурь  хөрснөөс хамааран ард иргэдэд янз бүрээр мэдрэгдсэн байна. 

 

Мэдэгдсэнгүй гэх шүүмжлэл гарсан. Хүчтэй газар хөдлөлт болсны дараа газар мэдээллийг тодорхой албан тушаалтнуудын цахим шуудангаар хүргэдэг. Миний цахим хуудсанд анхны мэдээлэл 05.40 минутад ирсэн. Хүчтэй газар хөдлөлтийг ард иргэдэд хэрхэн мэдээллэх вэ гэдгийг цаашид боловсруулж шийдвэрлэх болно.  Улаанбаатарт барилга байгууламж нурах хэмжээний газар хөдлөлт болоогүй" гэв. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Saruul hothond baga zereg medregdsen. Hagas tsutgamal bairuud l daa 8 balld tesvertei hiigdsen gej batalgaa ugsun bolohoor taivan l bn
2021-01-12
Buren tsutgamal bairand medegdeeguiee
2021-01-12