Австрали Хятадад нийлүүлэх байсан нүүрсээ Энэтхэг рүү илгээжээ

img

Австрали, Хятадын харилцаа хурцдаж, Хятад улс нүүрсний гол нийлүүлэгчдийн нэг Австралиас нүүрс авахаас татгалзсан нь Австралид хүндхэн туссан юм. Тодруулбал, БНХАУ-руу нийлүүлэх Австралийн нүүрсний экспорт 2020 оны 11 дүгээр сард сүүлийн 10 жилийн хугацааны хамгийн бага үзүүлэлт хүртэл унасан байна. Гэхдээ Энэтхэг рүү хийх нийлүүлэлт дээд түвшиндээ хүрчээ. Ингэснээр Бээжингийн импортын албан бус хориг худалдааны урсгалыг өөрчилсөн байна. 

 

Австралийн статистикийн товчооны мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард Австрали улс 14.43 сая тонн нүүрс, өмнөх сард 17.24 сая тонн нүүрс экспортолсон бол өнгөрсөн оны мөн үед 15.72 сая тонн нүүрс экспортолжээ.

 

Хятадыг чиглэсэн нийлүүлэлт өнгөрсөн оны 11 дүгээр сард 530 мянган тонн болтлоо буурсан нь 2011 оны гуравдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт юм. Мөн эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 10 сая тонноор буурч, жилийн дүнгээр 34.72 сая тонн болтлоо буурсан байна. 

 

Харин Энэтхэг рүү хийх Австралийн нүүрсний нийлүүлэлт сард 1.68 сая тонн болтлоо өсөн, нэгээс 11 дүгээр сарын хооронд 6.24 сая болсон бөгөөд ингэснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.1 саяар нэмэгдэж, 2014 онд 6.71 саяд хүрч байсан дээд үзүүлэлтэд дөхөж очжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hujaa zavaanaa!
2021-01-12