"Спутник V" вакциныг хүүхдүүд дээр судлах хүсэлт гаргана
2021-01-12

Оросын "Спутник V" вакцин боловсруулагчид ойрын үед хүүхдүүд дээр энэ вакциныг судлах зөвшөөрөл авахаар хандана гэж Вести мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, мэргэжилтнүүд ойрын хоёр сард багтаан ийм хүсэлт гаргах гэнэ. 

 

Гэхдээ туршилт дөрөвдүгээр сараас хойш эхлэх бөгөөд эхний ээлжинд насанд хүрэгчид дээр вакциныг бүрэн шалгасны дараа л хүүхдүүд дээр турших аж. 

 

Энд дуулгахад, Гамалеягийн нэрэмжит төвийнхний боловсруулсан "Спутник V" вакциныг өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур бүртгэж, улмаар 12 дугаар сарын эхээр вакцинжуулалтад ашиглаж эхэлсэн юм. Вакцинжуулалтын хүрээнд тарилгад хамрагдах иргэдийн бүлгийг тухай бүр нэмж байгаа бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдах шинэ бүлгүүдийг нэмэгдсэн байна.

 

Тухайлбал, эрдэм шинжилгээ судалгаа, боловсруулалт, мэдээллийн технологи, теле харилцаа холбооны салбар, хүн амын нийгмийн үйлчилгээий салбар, үл хөдлөх хөрөнгийн удирдлагын салбар, зочид буудал болон аялал жуулчлалын салбарынхан коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах боломжтой болжээ. ОХУ-д вакцинжуулалт үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр явагдаж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин