Хятад ирэх онд нарыг ажиглах хиймэл дагуул хөөргөнө
2021-01-13

БНХАУ нарыг ажиглах анхны хиймэл дагуулаа 2022 онд хөөргөхөөр болсон талаар Жэнминь жибао мэдээлжээ. 

 

Хиймэл дагуулын код бүхий нэр нь Advanced Space-based Solar Observatory  буюу ASO-S юм байна. Энэ хиймэл дагуул доод тал нь дөрвөн жилийн туршид нарыг тасралтгүй ажиглах үүрэгтэй аж.

 

Зорилтыг биелүүлэхийн тулд Lyman-alpha (LST) болон хатуу рентген цацрагтай ажиллахад зориулагдсан дуран авай, түүнчлэн бүтэн дисктэй нарны векторын соронзон бичигчээр тоноглогдох юм байна.

 

Дэлхийн агаар мандлын улмаас нарны цацрагын ихэнх хэсэг нь манай гарагийн гадаргууд хүрэхээсээ өмнө шингэдэг тул нарны цацрагийн бүрэн спектрийг судлахын тулд сансарт аппарат байрлуулах ёстой гэнэ. Хиймэл дагуулыг 2022 онд хөөргөхөөр товлосон бөгөөд учир нь энэ онд нарны 11 жилийн шинэ мөчлөг эхлэх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бат:
монгол улс ирэх онд цас цэвэрлэдэг түрдэг тэрэг хийх юм чинь...даанч хил хаацан дугуйгүй болцон ккк...
2021-01-13