Хөвсгөлд сумын ЗДТГ, сургуулийн барилгын хана цуурчээ
2021-01-13

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн “Модон хүй-Арал” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт ООГХ-ээс хүлээн авчээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад тус аймгийн бүх сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй, Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн.

 

Давтан 05:41 цагт 5.1 магнитуд, 05:47 цагт 4.6 магнитуд, хүчтэй хөдлөлт болсон. 01.12-ны өдрийн 09:10 цагт 4.7 магнитудын хүчтэй хөдлөлт болжээ. Мөн өдрийн 23:00 цагийн байдлаар Тус аймгийн Чандмань-Өндөр, Рэнчинлхүмбэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Цагааннуур сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2 цонх, мөн Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, Баянзүрх, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хана, цонх, Эрдэнэбулган, Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн хана, цонх, шат, Мөрөн сумын Гурван гал өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын хана таазанд тус тус цууралт үүссэн тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас ирүүлжээ.

Э.Сонор

Shuud.mn
Сонин хачин