Венесуэл "Спутник V" вакцины эхний ээлжийг хүлээн авна
2021-01-13


Венесуэл ойрын үед Оросын "Спутник V" коронавирусээс сэргийлэх вакцины эхний ээлжийг хүлээн авна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. 

 

"Бид олон сая тун вакцин хүлээж байна. Энэ нь шаардлагатай иргэдийг вакцинжуулалтад хамруулж эхлэхэд тусална. Бид коронавирусийн тархалттай хийх тэмцэлд тусалж буй Орост талархаж байна" хэмээн Николас Мадуро мэдэгджээ.

 

Мадурогийн онцолсноор, вакциныг бүх хүнд үнэ төлбөргүй хийх бөгөөд нэн тэргүүнд ахмад настан, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулалтад хамруулах аж. Венесуэл рүү Оросын вакциныг нийлүүлэх тухай гэрээ байгуулсан талаарх мэдээлэл өнгөрсөн оны 12 дугаар сард гарч байлаа. Үүнээс өмнө, Венесуэл эмнэлзүйн туршилтын гурав дахь шатанд оролцохын тулд 2000 тун вакцин авч байсан юм. Сайн дурынхан оролцсон энэ туршилтад Венесуэлийн ерөнхийлөгчийн хүү Герра ч багтаж байлаа.

 

Энд дуулгахад,  коронавирусийн анхны тохиолдол Венесуэлд 2020 оны гуравдугаар сард бүртгэгдэж байв. Тэр үеэс хойг нийт 117 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 111 мянга нь эдгэрч, 1073 хүн нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин