Ким Жон Ун: БНАСАУ цөмийн хүчин чадлаа бэхжүүлнэ
2021-01-13

БНАСАУ цөмийн хүчээ бэхжүүлж, батлан хамгаалахаа хөгжүүлсэн хэвээр байна гэж Ким Жон Ун мэдэгджээ. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намын VIII чуулганы хаалтан дээр үг хэлэхдээ ийнхүү онцолсон талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг дамжуулсан байна.

 

"Манай улсын цөмийн хүчийг бэхжүүлэхээ үргэлжлүүлэн, хүчирхэг зэвсэгт хүчнийг цогцлоохын төлөө бид шаардлагатай бүхнийг хийх ёстой. Зэвсэгт хүчин аливаа заналхийлэл, гэнэтийн нөхцөл байдалд бүрэн бэлэн байх шаардлагатай" хэмээн Ким Жон Ун мэдэгдээд АНУ-ыг "дайсан" хэмээн нэрлэсэн байна.

 

Түүнчлэн чуулганы үеэр баталсан улс орны эдийн засгийн хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хүчээ дайчлахыг уриалжээ. "Социалист ололтуудын ирээдүй нь таван жилийн төлөвлөгөөг багтаасан энэ хурлын шийдвэрүүд амьдралд хэрхэн хэрэгжихээс хамаарна" хэмээн Ким Жон Ун онцолжээ.

 

Мөн Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгосонд талархаж байгаагаа илэрхийлж, "асар их нэр хүндийн хэрэг" хэмээсэн байна. Өмнө нь энэ албан тушаалыг түүний эцэг Ким Чен Ир-д "мөнх" оноосон байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхийн нууц товчоонд 2024 оноос энх тайван тогтож нэг хүний дэглэмээс гарна
2021-01-14