Жек Ма сураггүй болсон гэх яриа нь "түгшүүр төрүүлэхүйц шалтгаан" гэв
2021-01-13

Европарламентын орлогч дарга, Германы Чөлөөт ардчилсан намын дэд дарга Никола Бер Алибаба компанийг үндэслэгч Жек Ма сураггүй болсон гэх яриатай холбоотойгоор сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. "Алибаба компанийг үндэслэгч Жек Ма алга болсон нь бидний хувьд ноцтой түгшүүр төрүүлэхүйц шалтгаан юм" хэмээн тэрбээр Funke медиагруппд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Гэхдээ "тодорхой нөхцөл байдлын талаар таамаглахаас өөр аргагүй" хэмээн онцолжээ.

 

" Хятадын дээд удирдлагуудыг шүүмжилсэн нөхцөл байдалд гэрт хэн эзэн нь вэ гэдгийг Бээжин улс орондоо болон дэлхий дахинд харуулж буй анхны тохиолдол энэ биш" хэмээн Никола Бер мэдэгджээ.

 

Хятадын тэрбумтан Жек Ма 10 дугаар сараас хойш олны өмнө гараагүй юм. Улмаар түүнийг алга болсон, Хятадаас дүрвэсэн гэх яриа олон нийтийн сүлжээгээр тархаж эхэлсэн. Харин энэ мэдээллийг Жек Магийн найзууд няцаажээ. 

 

Тодруулбал, Жек Ма Хятадад байгаа, хаашаа ч алга болоогүй, Хятадын эрх баригчидтай сөргөлдсөний улмаас олны өмнө гарахгүй байгаа гэдэг нь худал гэж түүний найзууд Financial Tmes сонинд мэдээлжээ. 

 

"Ма Хятадад байгаа. Түүнд ямар ч аюул занал учраагүй. Утсаар холбогдоход хурдан хариу өгдөг. Сэтгэл санаа нь ч сайн байгаа. Тэр хэсэг тайван байхыг хүссэн" хэмээн Жек Магийн нэг найз эх сурвалжид мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин