"Британи штамм"-ын халдварын хүүхдүүдэд илэрдэг шинж тэмдгүүд
2021-01-13

Британид илэрсэн коронавирусийн хувьссан штаммын халдвараас үүдэлтэй өвчин хүүхдүүдэд илрэхдээ шинж тэмдэг нь насанд хүрэгчдийнхтэй төдийлөн адилгүй байдаг гэнэ. Хүүхдүүдэд энэ штаммын халдвар үндсэндээ таван шинж тэмдгээр илэрдэгийг мэргэжилтнүүд анхааруулсныг Express дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн хувьссан штаммын халдвар авсан хүүхдүүдэд ядарч сульдах, толгой өвдөх шинж тэмдэг илрэхийн дээр үүнтэй хавсран гэдэс өвдөх шинж тэмдэг илэрч болзошгүй гэнэ. Тиймээс хүүхдийнх нь гэдэс өвдсөн бол толгой өвдөж байгаа эсэхийг асуух хэрэгтэй гэж эмч нар зөвлөжээ. 

 

Мэргэжилтнүүдийн ажигласнаар, коронавирусийн хувьссан штаммын халдвар авсан хүүхдүүд үг дуу цөөрч, харин ноомой болох бөгөөд ихэнх хүүхдүүдэд биеийн халуун 37 хэмээс дээш гарч байгаа аж. Мөн хоолой өвдөх, хоолны дуршил буурах нь ч халдварын шинж тэмдэг байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин