Путин бүх нийтийг вакцинжуулалтад хамруулж эхлэхийг үүрэгдэв
2021-01-14

Ирэх долоо хоногоос эхлэн олон нийтийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлж, үүнд зориулсан зохих дэд бүтцийг бэлтгэх хэрэгтэй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. 

 

"Манай вакциныг тээвэрлэхэд, зөөхөд хасах 50, хасах 70 гэх мэтчлэн онцгой нөхцөл шаардагддаггүй. Манайд бүх зүйл хялбар, үр дүнтэй. Үүнийг хийх боломжтой" хэмээн Путин мэдэгджээ. Түүнчлэн вакцин үйлдвэрлэлт төлөвлөгөөнөөс давсан талаар Ерөнхий сайд илтгэснхийг онцолсон байна. Ингэснээр өргөн цар хүрээтэй вакцинжуулалтаас олон нийтийг хамруулах вакцинжуулалтад шилжих боломжтой болно хэмээн Оросын Ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

"Ирэх долоо хоногоос бүхий л хүн амыг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлэн, зохих ажлын хуваарь гаргахыг хүсье" хэмээн Владимир Путин үүрэгджээ.

 

Оросын дэд сайд Татьяна Голиковагийн мэдэгдсэнээр энэ сарын эцэс хүртэл коронавирусийн эсрэг 2.1 сая тун вакцин бэлэн болох гэнэ. Ингэснээр вакцинжуулалтын аяныг өргөн хэмжээнд явуулах боломжтой гэж үзэж байгаа юм байна.

 

ОХУ өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур "Спутник V" вакциныг бүртгэн авч, улмаар 12 дугаар сарын дунд үеэс эхлэн зорилтот бүлгүүдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эхлүүлсэн юм. Вакцин нийлүүлэлт тасалдахгүй байгаагийн улмаас вакцинд хамрагдах иргэдийн бүлгийг өдрөөс өдөрт нэмж байсан бол энэ удаад ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчөөр бүх нийт вакцинд хамрагдах боломжтой болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин