АНУ: Трампын импичмент буюу цаашид юу болох вэ?
2021-01-14

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим нэгдүгээр сарын зургаанд Капитолид болсон үймээнтэй холбоотойгоор Трампын импичментийг зарлахын төлөө санал хурааж дэмжив. Түүнийг хугацаанаас нь өмнө албан тушаалаас буулгах асуудлыг сенат шийдэх бөгөөд гэвч Трампын Ерөнхийлөгчийн хугацааны сүүлийн өдөр л сенат ажилдаа эргэн орох юм. Мөн импичмент зарласнаар Трамп 2024 онд нэр дэвшихэд саад болох уу, тэр 200 мянган ам.долларын хэмжээтэй Ерөнхийлөгчийн тэтгэврээ алдах уу? 

 

Ардчилсан намынхны хяналтад байдаг Төлөөлөгчдийн танхим Дональд Трампыг Цагаан ордны тэргүүнээс албан ёсоор явахаас долоо хоногийн өмнө түүнд импичмент зарлахаар тогтов. Өнөөгийн Ерөнхийлөгчид импичмент зарлахыг 210 гишүүн дэмжиж, 190 нь татгалзжээ. Харин 33 төлөөлөгч санаал өгөөгүй байна. Ерөнхийлөгчийн импичментийн төлөө санал өгсөн хүмүүсийн дунд Трамптай нэг намынх болох бүгд найрамдах намын есөн хүн байжээ. 

 

Цаашид яах вэ?

Импичмент нь Ерөнхийлөгчийг автоматаар албан тушаалаас нь холдуулна гэсэн үг биш. Одоо асуудлыг Конгрессын дээд танхим болох сенат шийдэх бөгөөд сенат одоогоор бүгд найрамдахчуудын хяналтад байдаг юм. Сенатын гишүүд Трампыг буруутгасан заалтуудыг авч хэлэлцэн, шийдвэр гаргана. Ингээд сенатчдын гуравны хоёроос багагүй нь Ерөнхийлөгчийг буруутай гэж үзвэл албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргах аж.

 

Гэвч сенатчдын шинэ жилийн амралт энэ сарын 19-ний өдөр л дуусах бөгөөд харин энэ өдөр нь Трампын Ерөнхийлөгчийн хугацааны сүүлийн өдөр байх юм.

Энэ удаагийн тохиолдол хүртэл Сенат албан тушаалаасаа бууж байгаа түшмэдийн эсрэг импичментийг авч хэлэлцэж байгаагүй. Сенат дахь бүгд найрамдахчуудын тэргүүн Митч Макконнел Трампыг буруутгасан хэргийг авч хэлэлцэхийн тулд шуурхай хуралдаан зарлахаас татгалзжээ. 

 

Импичмент Трампад юугаараа аюултай вэ?

Трамп 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших бодолтой байгаагаа өнгөсөн сард мэдэгдэж байлаа. Гэвч түүний импичмент батлагдвал ирээдүйд төрийн албан тушаал хаших боломжгүй болох талаарх заалт АНУ-ын Үндсэн хуулинд бий. Ийм шийдвэрийг сенат энгийн олонхын саналаар гаргах боломжтой бөгөөд шинэ сенатад ардчиллынхан ихээр сонгогдсон тул энэ сарын сүүлээр хуралдаад Трампын 2024 онд нэрээ дэвшүүлэх боломжийг нь нэг мөр хаах боломжтой аж. 

 

Мөн импичмент нь  Трамп жилийн 200 гаруй мянган ам.долларын Ерөнхийлөгчийн тэтгэвэр авах эрхийг шууд хасчихгүй бөгөөд гагцхүү сенат өнөөгийн ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргасны дараа Трамп энэ хэмжээний тэтгэвэр авах эрхгүй болох юм байна. 

 

Хоёр дахь импичмент 

Дональд Трамп АНУ-ын түүхэн дэх хоёр дахь удаагаа импичмент зарлуулсан анхны Ерөнхийлөгч боллоо. Анх 2019 оны 12 дугаар сард Трампыг эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, шүүх засаглалд саад учруулсан хэмээн буруутгаж, Төлөөлөгчдийн танхим импичмент зарлах ажлыг эхлүүлж байв. Гэсэн ч ардчиллынхан Трампыг унагаж дөнгөөгүй, сенат Ерөнхийлөгчийг зөвтгөсөн юм. 

 

Дахин импимчмент зарлах ажиллагааг ардчилсан намынхан нэгдүгээр сарын зургааны өдөр Трампын дэмжигчид Вашингтонд үймээн тарьсны дараа эхлүүлсэн юм. Трампын дэмжигчдийн жагсаал эмх замбараагүй байдал болон үргэлжилж, жагсагчид Конгрессын барилга руу дайрч, үймээний улмаас 5 хүн амиа алдсан юм. Ийм үймээн гарахаас өмнө жагсагчдад хандан "Капитоли руу явах"-ыг уриалсан Трампыг үймээнд өдөөн турхирсэн, "онц хүнд гэмт хэрэг, зөрчил" үйлдсэн хэмээн буруутгасан. АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх зүйлийн дагуу "бослого, үймээн"-д оролцсон этгээд аливаа албан тушаал хашихыг хориглосон байдаг бөгөөд импичмент зарлахад энэ заалтыг баримталжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хотын иргэн:
"Итгэл үзүүлэх" гэж бичээд байсан санагдах юм. Яагаад гадаад үгээр нь бичээд байнаа.
2021-01-14
Impeachment гээл хуцах юм. Энэ нь албан тушаалаас огцруулах, шүүхэд дуудах, ял тулгах гэх мэтээр Монгол руу орчуулна. Сэтгүүлч ухаантай малнууд өөрсдөө ч ойлгохгүй л шууд галигаар нь хуулж байгаа юм. Тэнэг мунхагууд
2021-01-14
АНУ-ын Үндсэн хуулийн 14 дэх зүйлийн дагуу "бослого, үймээн"-д оролцсон этгээд аливаа албан тушаал хашихыг хориглосон байдаг. manaid oroltsood saiduud bolson doo
2021-01-14
Zochin:
Impeachment gedgee mongoloor bich setguulch guai.
2021-01-14