Туркт Хятадын вакциныг зөвшөөрлөө
2021-01-14

Хятадын Коронавак вакциныг Туркийн эрх баригчид найдвартай хэмээн үзэж яаралтай тохиолдолд ашиглахыг зөвшөөрсөн талаар Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжууллаа. 

 

"Өнөөдөр Хятадын вакцины туршилт дууслаа. Энэ вакцин найдвартай. Өнөө оройноос эхлэн энэ вакциныг яаралтай тохиолдолд ашиглахыг зөвшөөрлөө. Маргаашнаас эмч нарыг вакцинжуулж эхэлнэ" хэмээн Эрүүл мэндийн сайд нэгдүгээр сарын 13-ны өдөр мэдэгджээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд коронавирусээс сэргийлэх вакциныг хамгийн түрүүнд хийлгэх бөгөөд энэ явцыг хэвлэлээр шууд дамжуулах гэнэ. 

 

Энд дуулгахад, Туркийн эрх баригчид Хятадын СиноВак компанийн КоронаВак вакцины 50 сая тунг худалдан авахаар тохиролцсон байна. Түүнчлэн Пфайзер вакцины 4.5 сая тунг гуравдугаар сард багтаан хүлээн авах гэрээ байгуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин