ШУУД: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.14/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэл: 

 

-Шинээр 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1479 байна. Улсын хэмжээнд оношлогооны цагаар 665451 хүн үйлчлүүлсэн. Энэ нь нийт хүн амын 21 хувь нь коронавирус халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. 24 цагийн хугацаанд 2300 гаруй эрүүл мэндийн ажилтан халдварын голомт цомхотгох арга хэмжээнд оролцон ажиллаж байгаа. Нийслэл  хотод халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-өөс 10 объектод эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ. 

 

Мөн ЗӨСҮТ-ийн баг Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж 569 жолоочид PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЯМАР ТӨВӨГТЭЙ ЮМ БЭ? ДУУСАХГҮЙ ЮМ БАЙХДАА ЭНЭ ВИРУС? ӨДӨР БОЛГОН Л ГАРАХ ЮМ, ЭМЯ-НЫ САЙД НЬ ХЯНАЛТАНДАА АВСАН ГЭЖ ДАНАЛЗААД БАЙСАН ЗОГССОН НЬ ХААНА БАЙНА, МӨНХСАЙХААН???
2021-01-14