ЭМЯ: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 1479 боллоо
2021-01-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.14/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15899 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17-р хорооны өмнө нь батлагдсан тохилдлын гэр бүлийн  долоон хүн,  Ачтан эмнэлгийн батлагдсан тохиолдлын хавьтал хоёр хүн, Афганистанаас ирсэн нэг энхийг сахиулагчийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингээд Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 652 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 978 байгаа. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 410 болжээ.  Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс 16 хүн тус тус эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1479 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 909 байгаа. Өнөөдрийн байдлаар 559 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 459 хүн хөнгөн, хүндэвтэр 87 хүнд 12, маш хүнд 1 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  184  хүн хөнгөн, хүндэвтэр 53, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 175 хүн эмчилгээнд байна. Үүнээс 134 хүн хөнгөн, хүндэвтэр 34 хүнд 6, маш хүнд 1 байгаа.

 



М.Насан

Shuud.mn
Сонин хачин