ДЭМБ-ын шинжээчид Уханьд газардлаа
2021-01-14

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид коронавирусийн үүслийг судлахаар Хятадын Ухань хотод очсон талаар ТАСС агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Сингапурын Scoot агаарын тээврийн компанийн онгоц орон нутгийн цагаар 11.05 цагт Уханийн олон улсын нисэх буудалд газардсан байна. Одоо тэд Хятадад үйлчилж буй журмын дагуу 14 хоног тусгаарлагдах ёстой бөгөөд энэ хугацаанд Хятадын мэргэжилтнүүдтэй цахимаар холбогдон зөвлөгөөн явуулах юм. 

 

Эргэн сануулахад, шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн COVID-19 халдварын дэгдэлт анх 2019 оны 12 дугаар сард Хятадын Ухань хотод бүртгэгдсэн. Улмаар гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ нөхцөл байдлыг цар тахал хэмээн зарласан юм. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 92 сая гаруй хүн коронавирусийн халдвар авчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин