Вашингтонд аюулгүй байдлын үүднээс метроны өртөөнүүдийг хаана
2021-01-14

Вашингтоны эрх баригчид Жозеф Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө аюулгүй байдлыг хангах үүднээс метроны 13 өртөөг түр хугацаанд хаахаар болсон талаар нийслэлийн тээврийн удирдлагын тэргүүн Пол Видефелд мэдэгджээ.

 

Эдгээр өртөөнүүд рүү орох хэсгүүд нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд хаалттай байх аж. Галт тэрэгнүүд хэвийн горимоор ажиллах бөгөөд харин хаагдсан өртөөнүүд дээр зогсохгүй юм байна. Энэ хязгаарлалтаас үүдэх тээврийн хүртээмжгүй байдлыг зохицуулахын тулд автобусны 26 чиглэл гарган явуулахаар болжээ. 

 

Энд дуулгахад, нэгдүгээр сарын зургаанд Вашингтонд үймээн гарсны улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 20-ны өдөр болох Жозеф Байдены тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хангах үүднээс онц байдал тогтоосон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өртөө байхдаа яахав
2021-01-14