Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдол 50 болжээ
2021-01-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.14/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Баянзүрх дүүргийн 17-р хороонд халдвар голомтлон гарч байгаатай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас тандалт шинжилгээ зохион байгуулж байгаа. Баянзүрх дүүргийн 17-р хорооны ажилчин 14 хүн өвчилсөн. Тиймээс 17-р хороогоор сүүлийн 7 хоногт үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

 

Мөн Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдол  50 боллоо. Үүнээс эмнэлгийн ажилтан 22, гэр бүлийн хавьтал болон бусад шалтгаанаар халдвар тохиолдол 28 байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин