Автомашинтайгаа уулын уруу унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
Уржигдар 13 цаг 54 минутад

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна" гэсэн дуудлага 2020.01.13-ны өдрийн 22:03 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат 42 настай, эрэгтэй, иргэн Д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байжээ. 

 

Алба хаагчид иргэн Д-г аварч, автомашиныг тус дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн байна. 

 

Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байхыг анхааруулж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ooriig ni avch uldeed mashiniig ni unhruulchihgui,chi ingej uheh baisan geed uzuuleh heregtei shd
2021-01-14
Zardliig ni buruutai irgedees garguuldag bolchihvol iimerhuu bolchimgui uildliin too buurna shuu.
2021-01-14
irgen:
arhichin archichingaaraa l duusdag um baina
2021-01-14
Хаха хар хүйтэнд ядаргаа вэ
2021-01-14