Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэлнэ
2021-01-14

Төрийн албаны зөвлөлийн анхдугаар хуралдаанаар Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.

 

Ерөнхий шалгалтыг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан хэдий ч шинээр болон дахин шалгалт өгөх иргэдийн хүлээлт их байгааг харгалзахын зэрэгцээ журмын дагуу 2021 оны ээлжит ерөнхий шалгалтыг цар тахлын хорио цээрийн дэглэмээс хамааран хэрхэн зохион байгуулах талаар Улсын Онцгой Комисс болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөн, шалгалтыг 2021 оны нэгдүгээр улиралд багтааж зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг ханган ажиллахаар боллоо.

 

Өнгөрсөн онд ерөнхий шалгалтыг цахимаар зохион байгуулсан бөгөөд шалгалтад 16.000 гаруй иргэн бүртгүүлсэн бөгөөд 32 хувь нь шалгалтад тэнцэж, төрийн албаны нөөцөд орсон.

 

Энэ онд мөн шалгалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд хорио цээрийн дэглэм, тархалттай холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлөөс шалтгаалан шалгалтын тов товлогдох юм.

Shuud.mn
Сонин хачин