Байгууллагууд ажилчдаа долоо хоногоор ээлжилж ажиллуулахыг зөвлөж байна
2021-01-14 17:01

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

 

МУИС-ийн Физикийн танхимын эрхлэгч Д.Улам-Оргих: 

 

-Сүүлийн үед коронавирусийн голомтууд байгууллагын түвшинд гарч байгаа. Хувь хүн, байгууллага, гэр бүлийн түвшинд коронавирусээс хамгаалах нь чухал ач холбогдолтой юм. Байгууллагын түвшинд коронавирусээс хамгаалахын тулд ажилчдаа хоёр хувааж, долоо хоног ажиллуулж, долоо хоног амрааж болдог шинжлэх ухааны үндэслэлтэй арга байна. 

 

Аливаа асуудалд өөдрөг хандаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй. Улаанбаатар хотод коронавирусийг тогтоон барих нь чухал ач холбогдолтой.  Зарим хүн өвдөхгүйгээр халдвар тараах боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл коронавирусийг бүрэн зогсоож чадахгүй байгаа нь өмнө нь дурьдсан онцлогоос хамаарч байгаа. Дэлхийн нийтэд таван хүний нэг нь өвдөхгүй, халдвар авснаа мэдэхгүйгээр халдвар тарааж байна. 

 

Тиймээс өвдөхгүйгээр эмчлэгдэж байгаа учир аюулгүй, витамин ууж байгаад гарчихлаа гэсэн яриа гардаг. Бид нэг шатанд байгаа. Өөрөөр хэлбэл  класстер өвчлөлийг аль болох барих арга замыг хэрэгжүүлж байна. Бүх нийтээр тархвал  тухайн үед хэрэгжүүлэх  стратеги төлөвлөгөө өөр байдаг. 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Цонхгүй оффис:
Маш зөв САНАА бна ЦОНХГҮЙ оффистой ГАЗРУУДАД ҮҮНИЙГ ЗААВАЛ ШААРДАХ ХЭРЭГТэЙ!!!
2021-01-17
kkk:
tal tsalin awahimu tgd mulguu darga nartai gazarn tegiishd odo
2021-01-14