УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад Ардчилсан намын бүлэг тус хуулийн төслөөр завсарлага авлаа.
Дараагаар нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гишүүд уг хуулийн төслийг цаг үеэ олсон хууль гэдгийг онцолж, дэмжиж байна. Мөн Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Н.Энх
Уншиж байна |