С.Эрдэнэ: Үндсэн дүрмийн дагуу дараагийн ажлыг зохион байгуулна
2021-01-14

 

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүхээр өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүх хуралдаанаар АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг бүртгэхээс татгалзаж, Ц.Тувааныг Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлээс хассан байна. УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ:

 

-АН-ын үндсэн дүрмийг бүртгэх асуудлаар АН-ын хэсэг гишүүдийн хүргүүлсэн баримтыг хүчингүй болгосон. Хоёр талын хүсэлтийг хангах үүднээс УДШ хуралдаж, асуудлыг шийдвэрлэлээ. АН-ын 10 дугаар их хурлаас баталсан гэх Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэх. АН-ын даргын бүртгэлийн асуудлаар хоёр шийдвэр гаргалаа. УДШ ирүүлсэн хүсэлт, баримтыг хянаж үзээд АН-ын хэсэг гишүүдээс хүргүүлсэн, 10 их хурлаас баталсан гэх Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэх олон заалт зөрчсөн тул бүртгэх боломжгүй гэсэн. 

 

УДШ-ийн цахим бүртгэлийн санд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг бүртгэснийг хассан. Мөн миний нэрийг оруулах хүсэлтийг оруулах боломжгүй гэсэн. Учир нь дүрмийн дагуу намын дараагийн даргыг сонгоно, намын дотоод маргааны асуудал гэж үзсэн. 

 

Өнөөдөр УДШ дээр С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгэсэн тогтоол хэвээр үлдсэн. Намын маргаантай асуудлаа шийдвэрлээд явах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Тиймээс өнөөдөр АН-ын даргын ажил хадгалагдаж байгаа хүний хувьд намын их хурлын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, санал боловсруулах өргөтгөсөн ажлын хэсэг гаргана. Намын бүх шатны дотоод сонгуулийн ажлыг цахимаар зохион байгуулж, журам батална. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Эрдэнэ гэгч АН-ын дарга гэж байхад энэ АН яаж өөдлөх билээ. Бүр харах царайнаасаа илэрхий.Байж байвал АН Монгол улсад хэрэгтэй юм.
2021-01-16
нар:
энэ АН ынхан гэж ямарч ичгүүр сонжуургүй улс байдаг юм бэ дэн
2021-01-14