Египетэд Тик Ток-д бүжиглэснийх нь төлөө 2 бүсгүйд хорих ял оноожээ
2021-01-15

Богино хэмжээний видео бичлэг бүтээж болдог Тик Ток хуудсыг ашиглах нь зарим оронд хязгаартай байдаг. Египет улс өнгөрсөн оны долдугаар сард Мауаду аль-Адам болон Ханин Хуссам гэх хоёр бүсгүйг Тик Ток хуудсанд бүжиглэж буй бичлэгээ байршуулсны төлөө 2 жил шоронд хоригдох, 20 мянган долларын торгууль төлөх ялаар шийтгэжээ. Энэ талаар 20min.ch. мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүсгүйчүүд биеэ зохисгүй авч явж, "гэр бүлийн үнэт зүйлийг зөрчсөн" хэмээн шүүх үзсэн байна. Харин давж заалдах шатны шүүх энэ хатуу шийтгэлийг цуцалсан бөгөөд мөн л ижил хэргээр шийтгүүлсэн гурваны хүний ялын тогтоолыг хүчингүй болгосон талаар Al Ahram мэдээлжээ. Олон нийтийн сүлжээнд хэдэн сая дагагчтай Тик Ток хэрэглэгч хоёр бүсгүйг баривчилсан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан байна.

 

Энд дуулгахад, Египтэд 2018 онд интернэт дэх гэмт хэрэгтэй тэмцэх хууль хүчин төгөлдөр болсон юм. Ингэснээр алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгоор эрх баригчид вэб сайтуудад цензур тавих ихээхэн эрх мэдэлтэй болсон. Ингээд ердөө 2020 онд гэхэд л нийтдээ 500 сайтыг хааж байжээ. Хуулинд зааснаар, аюул заналаас гадна  "гэр бүлийн үнэт зүйлс, Египетийн нийгмийн дэмждэг үнэт зүйлсийг" зөрчсөн гэж үзсэн бол буруутай этгээдийг зургаан сараас доошгүй хугацаагаар хорих, 3000 ам.долларын торгууль төлөх шийтгэл ноогдуулах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин