Гэрлийн шон мөргөсөн ослын улмаас 33 настай эмэгтэй амиа алдав
2021-01-15 08:30

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд авто осол болж автомашины төмөр хийцэд нэг иргэн хавчуулагдан амь насаа алджээ.

 

Тодруулбал өнөөдөр 06:13 цагт Нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид нэг километр замыг туулан 06:16 цагт очиж Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /38 настай, эрэгтэй/-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдсаныг, иргэн Ц /33 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг /цогцсыг/ 21 минут ажиллаж гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

 

Зам даваанд халтиргаа гулгаа үүссэн хүйтний улиралд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
xxx:
ҮГҮЙ ДЭЭ. ЭД ЧИНЬ СЭТГҮҮЛЧ БИШ СУРВАЛЖЖЛАГЧ НАР. ЗӨВ БИЧГИЙН ДҮРЭМ, ДӨРВӨН АРГЫН ТООНЫ УЧРЫГ ОЛЖ АРАЙ ЖААХАН БОЛОВСОРСОН ХЭСГИЙГ НЬ СЭТГҮҮЛЧ ГЭДЭГ БОЛТОЙ ЮМ БИЛЭЭ
2021-01-17
Zochon:
Уран зохиол гэдэг хичээл ордоггүй болсоны гай энэ хэдэн сэтгүүлчдэд тулгараад байгаа .эмгэнэлтэй юм даа хөөрхий юу ч гэхэв дээ
2021-01-17
Энэ хаанахын ямар сургууль төгссөн сэтгүүлч вэ? 1.5 км зам туулан очлоо гэх шиг ??? Ямар ч авцалдах юм энэ нийтлэлд алгаа
2021-01-16