АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олгов
2021-01-15 09:37

Америкийн Нэгдсэн Улс нь өөрийн Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА)  дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зурав. 

 

Энэхүү өргөтгөл нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой юм. Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

 

“АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой” гэж Элчин сайд Майкл Клечески хэллээ.  Тэрээр үргэлжлүүлэн “Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ юм” гэжээ.

 

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээүргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно. ЖДҮ-гсанхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэддэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно.

 

Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм.

 

АНУ-ын ОУХА нь өмнөх хөтөлбөрүүдийн амжилтанд тулгуурлан авлигыг бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх, захиргааны шинэтгэлийг сайжруулах, боловсрол, иргэний оролцооны соёлыг сурталчлах чиглэлээр явуулж буй Монгол Улсын Засгийн газрынхүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж, хувийн хэвшлийн өсөн дэвжих орчныг сайжруулахад хувь нэмрээ оруулах болно.

 

Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Идэж ууж өгөхнээ
2021-01-16
Зохиолч Л. Пүрэвдорж:
Америкийн буцалтгүй тусламж нь эрчим хүчний хараат байдлыг арилгах, аюулгүй байдлын баталгааг буй болгож батжуулах гэх мэт Монголын туйлын эмзэг чухал асуудалд чиглэж буйгаараа нэн хэрэгтэй юм даа. Газар зүй, эдийн засаг, улс төрийн аюулгүй байдлын тун эмзэг эх газрын улсын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг улс-Америкийн дэмжлэг-хамгаалал бол оршихуйн амин чухал баталгаа мөн. Энэ хатуу үнэнээс хайшаа ч гарах боломжгүй л дээ. Энэ асуудал одоо цагт бүтэмжтэй байж болохыг АНУ-ын ТНБ-гийн дарга Пампео интернетээр 4 хоногийн өмнө хэлсэн үг нотолж байх шиг. Одоо асуудал ганцхан Монголын талаас л шалтгаалах болж ирж байна.
2021-01-15
Зочин:
Ам.долларын ханш тогтвортой байвал бусад валютын ханш бас тогтвортой байх ёстой.
2021-01-15