Байден иргэн бүрт 1400 доллар өгөхөөр амлав
2021-01-15

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жозеф Байден улсынхаа эдийн засгийг тэтгэх төлөвлөгөө танилцуулсан талаар NBC мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ төлөвлөгөөнд америкчуудад тус бүр 1400 ам.долларын тэтгэмж олгох талаар тусгасан байна. Түүнчлэн Байден коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажилд 160 тэрбум ам.доллар төсөвлөхийг Конгресст уриалсан байна. Мөн коронавирус илрүүлэх шинжилгээг өргөтгөхөд зориулж 50 тэрбум ам.доллар зарцуулахыг санал болгожээ. 

 

Жозеф Байден энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд үүний дараа дээрх асуудлуудыг хэлэлцэхийн дээр АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Трампын импичментийн асуудал ч эцэслэгдэх юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин