Орос, Монголын хил орчимд 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-01-15

Орос, Монголын хил дээр 4.8 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн талаар Европ, Газрын дундад тэнгисийн газар хөдлөлтийн төв нэгдүгээр сарын 15-ны баасан гарагт мэдээлжээ. 

 

Газар хөдлөлтийн төв нь саяхан хүчтэй газар хөдлөлт болсон Ханх суурингаас  баруун хойд зүгт 45 км зайд, Ангарскаас 251 км зайд оршиж байсан гэнэ. Голомт нь 10 км гүнд байсан аж.

 

Энд дуулгахад, Монголд болсон газар хөдлөлтийн чичирхийлэлт Оросын нутгуудад мэдрэгдэж, Тувад нэгдүгээр сарын 12-ны өдөр онц байдал тогтоосон юм. Улмаар нэгдүгээр сарын 14-ний өдөр онц дэглэмийг цуцалсан бөгөөд барилга байшин нарийвчлан судлахад газар хөдлөлтийн улмаас 51 объектод гэмтэл гарсан нь тогтоогджээ. Түүнчлэн Эрхүү муж, Красноярск хот ч болзошгүй нөхцөлд бэлдэхийн зэрэгцээ газар хөдлөлтийн улмаас байшин барилгад өөрчлөлт орсон эсэхийг шалгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Manaih barilga baishingaa shalgahgui yum uu?!
2021-01-15