ШУУД: 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.15/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 16854 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 12 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, "Мөнххада" компанийн  батлагдхүнсан тохиолдлуудын  гэр бүлийн хавьтлуудыг тусгаарласан байсан. Уг тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнд дөрвөн хүний шинжилгээ, Баянзүрх дүүргийн 17,12 дугаар хорооны гэр бүлийн гишүүд найман хүний шинжилгээнд тус тус коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 664 болж байна.  Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 990 байгаа.  Сүүлийн 24 цагийн хугацаанд Цэргийн төв эмнэлгээс 38,  ХӨСҮТ-өөс 14 хүн тус тус эдгэрч, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжсэн.  Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1491 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 909 байгаа. Өнөөдрийн байдлаар 571 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 485 хүн хөнгөн, хүндэвтэр 72 хүнд 12, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  186  хүн хөнгөн, хүндэвтэр 52, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 135 хүн эмчилгээнд байна. Үүнээс 102 хүн хөнгөн, хүндэвтэр 20 хүнд 6, маш хүнд 1 байгаа.

 

Өчигдөр батлагдсан тохиолдлуудлуудын зарим нь шинж тэмдэг илэрсэн үедээ эмнэлгүүдээр явсан байна. Тодруулбал,  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт гурван удаа очиж үзүүлсэн байгаа. Тиймээс тус эмнэлгийг хяналтад авч 100 -аад ажилтнаас шинжилгээ авсан.  Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарлаа. Мөн ХСҮТ-д нэг хавдартай хүн очиж үйлчлүүлсэн. Тухайн хүнд үйлчилгээ үзүүлсэн эмч ажилтан 21 хүнээс шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарласан. Энэрэл эмнэлгийн эмч ажилчдаас шинжилгээ авсан. Урьдчилсан шинжилгээний хариу сөрөг гарсан. 

 

Мөн батлагдсан тохиолдлоос нэг хүн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст ажилладаг хүн байсан. Тиймээс тус цагдаагийн газрын 100 гаруй хүнийг хяналт тандалтад авч, 10 хүнийг тусгаарласан. Одоогоор нийслэлд Баянзүрх дүүргийн голомт идэвхтэй байна. Баянзүрх дүүргийн 17-р хороонд хэд хэдэн  гэр бүлийн хүн халдварт өртсөн. Одоогоор тухайн хороонд 30-аад хүн халдварт өртсөн байна. Мөн тус дүүргийн 9-р хорооны  хоёр гэр бүлийн хүн халдварт өртсөн.  Баянгол дүүргийн 4-р хорооны 1,2-р байранд өвчлөл бүртгэгдсэн.  Хавьтлуудыг тусгаарласан. Тандалт судалгаа үргэлжилж байна. 



М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Халуун газар гэр оронгүйчүүд гадаа амьдарсан ч болно. Монголд яахын хөлдөж үх гэж гэр оронгүй болгосон цомхотгол гэж ажлаас халчаад мөнгө өгөөгүй. Бүх гуанз үйлдвэр дэлгүүрийг хувьдаа үнэгүй дээрэмдэж авчаад өндөр үнээр хөлслүүлдэг буцааж өг ард түмний өмч дэлгүүр гуанз ард түмэндтбуцааж өг
2021-01-17
Халуун газар гэр оронгүйчүүд гадаа амьдарсан ч болно. Монголд яахын хөлдөж үх гэж гэр оронгүй болгосон цомхотгол гэж ажлаас халчаад мөнгө өгөөгүй. Бүх гуанз үйлдвэр дэлгүүрийг хувьдаа үнэгүй дээрэмдэж авчаад өндөр үнээр хөлслүүлдэг буцааж өг ард түмний өмч дэлгүүр гуанз ард түмэндтбуцааж өг
2021-01-17
Хогийн монголчууд золбин царайлчаад наад улс төрчдөөидүүэилж өмчилж авагч ядуугаас болж тарчилж үхсэн монголчуудынхаа өмнөөс алаад өгөөч
2021-01-17
zochin:
Яагаад тоогоо дарж мэдээлээд байгаан бэ?
2021-01-16
Хан уулын цагдаагийн 1-р хэлтэс орой орсон хүмүүс яах уу
2021-01-15
Зочин:
Дотоодын халдварын тархалтаа хурдан зогсоох хүсэлтэй байгаа бол айл хэсэхгүй баяр тэмдэглэхгүй олуулаа цуглахгүй гадуур сэлгүүцэхгүй байцгаая.
2021-01-15
Аниа:
18 мутац
2021-01-15
18 мутац
2021-01-15
Орост 1 эмэгтэйгээс 18 коронагийн муутай олдлоо гэнээ. Аймаар юм. Хойт хилээ сайн чангалахгүй бол. Хятад ч хамаг юмаа нуудаг улс даа
2021-01-15
Аниа:
18 мутац
18 мутац