ВИДЕО: Хууль боловсруулахад тавигдах шаардлагыг өндөр болгосон
2021-01-15

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авя байгаа юм. 

 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

 

-УИХ-ын гишүүн хууль санаачлахад Дэгийн хуулиар төвөгтэй болсон. Заавал Хууль зүйн яамнаас хорооны саналыг авах зэрэг төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Би гэхэд covid-19-тэй холбоотой хууль өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Яагаад?

 

 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт:

 

-УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх хаалттай болоогүй. Ер нь УИХ-ын гишүүд, УИХ хууль санаачлахдаа үндэслэл, тооцоотой, амьдралд хэрэгжих зэрэг хууль боловсруулахад тавигдах шаардлагыг өндөр болгосон. Тэгэхгүй бол амьдрал дээр хэрэгжихгүй, чанаргүй хууль баталсан гэдэг учраас 2015 оноос хойш шаардлага нь өндөр болж байгаа. Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт хаврын чуулганаар хэлэлцэгдэх юм билээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт сөрөг хүчин идэвхтэй орж ажиллах нь зөв юм билээ. Эрх баригч намаас нэг гишүүнийг барьж авч, хамт өргөн барьсан ч нэг их үр дүнгүй л болох юм билээ. Тиймээс эрх баригч нэгэнт олонх учраас ажлын хэсэгт нь ороод явах нь илүү үр дүнтэй болов уу гэж харж байна. 

 

Ийнхүү чуулганы хуралдаанаар санал хураалт явуулах үед сүлжээнд асуудал гарлаа. Тиймээс холбогдох байгууллагууд шалгаж байгаа тул чуулганы хуралдааныг 12:30 минут хүртэл түр завсарлуулав. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин