З.Балдандугар: Баянгол дүүргийн 4-р хорооны 2000 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан
2021-01-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.15/ хийлээ.

 

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: 

 

-Баянгол дүүргийн 4-р хорооны  халдвар голомтлон гарсан байруудад хязгаарлалт тогтоож нийт 17 байрны 2400 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Нийт 5023  иргэнийг шинжилгээнд бүрэн хамруулж дууслаа. Өнөөдрийн байдлаар эхний 2000 орчим иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Үлдсэн шинжилгээний хариу хүлээгдэж байна. 

 

Өнгөрсөн долоо хоногт тухайн бүсэд 16 тохиолдол батлагдсан учир, хязгаарлалт тогтоож тандалт шинжилгээ хийсэн. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин