Уулын Карабах дахь энхийг сахиулагчдыг вакцинжуулж эхэллээ
2021-01-15

Уулын Карабахт үүрэг гүйцэтгэж буй Оросын энхийг сахиулагчдыг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад хамруулж эхэлжээ. "Россия 24" сувгийн мэдээлснээр Уулын Карабах руу 2000 тун вакциныг илгээсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, удирдлага болон цэргийн эмч нар хэдийнэ вакцинд хамрагджээ. Харин энэ сард багтаан бусад цэргийн алба хаагчдад вакцин хийх бол, дараагийн гурван долоо хоногт хоёр дахь тунг хийхээр төлөвлөсөн байна.

 

Вакцинуудыг Уулын Карабах руу хөлдөөсөн байдлаар хүргэжээ. Мөн бусад бүс нутгуудын цэргийн алба хаагчдад урьдчилан сэргийлэх тарилга хийх ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна.Тухайлбал Абхази дахь Оросын цэргийн бааз дээр коронавирусээс сэргийлэх вакцинжуулалт өнөөдөр эхэлжээ. Энэ баазад 500 тун вакцин нийлүүлсэн бөгөөд эхний ээлжинд цэргийн жижүүрт гардаг цэргийн алба хаагчид, эмнэлгийн ажилтнууд болон цэргийн баазын командлалын бүрээлдэхүүн тарилгад хамрагдах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин