Сүүлийн үед хүндэрсэн халдварууд илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас корнавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит /2020.01.16/ мэдээлэл хийлээ.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 18,487 хүнд PCR шинжилгээ хийснээс Улаанбаатар хотод шинээр коронавирусийн 21 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна.
Тодруулбал:
-"Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүсийн давтан шинжилгээнд коронавирус илэрсэн 4 тохиолдол
-Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн 56 ажилтныг шинжилгээнд хамруулахад зургаан ажилтнаас коронавирус илэрсэн
-Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд явуулж буй өргөжүүлсэн тандалтаар зургаан хүний шинжилгээнд коронавирус илэрсэн
-Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, гэр бүлийн хүмүүсээс коронавирус илэрсэн.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 685 боллоо. Бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй байна. Мөн сүүлийн 24 цагт Цэргийн төв эмнэлгээс 20, ХӨСҮТ-ээс 10 хүн дараагийн шатны эмчилгээ, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт ажиглалт, тандалтад шилжив.
Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1512 боллоо. Үүнээс эдгэрсэн 909 буюу нийт халдвар авсан хүний 60.1 хувь нь эдгэрсэн байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн эмнэлэгт нийтдээ 592 хүн ажиглалт, тандалт эмчилгээнд байна. Биеийн байдал маш хүнд хоёр, хүнд 9, хүндэвтэр 54, хөнгөн 527 хүн бий.
Сүүлийн өдрүүдэд халдвар аваад ирж байгаа иргэд биеийн байдал маш хүндэрсэн, амьсгалын замын өвчлөл, томуугийн шинж тэмдэгтэй үедээ эмнэлэгт хандахгүй өвчнөө хүндрүүлсэн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныа дарга А.Амбасэлмаа анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ