Ханиадын шинж тэмдэг илэрвэл коронавирус байж болзошгүй
2021-01-16 11:50

Томуугийн улирлын энэ үед коронавирусийн халдвар томуу,  томуу төст өвчинтэй андуурагдах, улмаар иргэд олон нийтийн дунд халдвар тархаах өндөр эрсдэл байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn 

 

ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Ард, иргэд аниад, томуутай, амьсгалын замын халдвартай байхдаа ажлаа хийж байна. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа коронавирусийн халдварт өртөж байна. Тийм учраас хүн бүр хичээж амны хаалт зүүх, бөөгнөрөлөөс сэргийлэх, гэртээ ариун цэврийн дэглэм сахихаас гадна ханиад хүрсэн, амьсгалын замын халдвартай байвал олон нийтийн дунд  явж болохгүй гэдгийг гойд анхаарах хэрэгтэй байна. 

 

Өвдсөн үедээ олон хүнд үйлчилдэг, эмнэлгүүдээр явдаг байдлаа ард иргэд зогсоох шаардлагатай  Ханиадтай, хатгаа авсан үедээ эмнэлгийн байгууллагад хандахаас урьтаж утсаар мэдээлэл өгч, зөвлөгөө авах хэрэгтэй" гэв. 

 

Танд томуу болон томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол эхний ээлжинд өөрийгөө коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэдэг сэжгийг төрүүлж өөрийгөө тусгаарлан эмнэлэг явах гэж яаралгүй 100, 119 дугаарын утсанд холбогдож мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авах шаардлагатай. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг бол коронавирусийн халдварын шинж тэмдэг байж болзошгүй гэдгийг хүн бүр анхаарах хэрэгтэй байна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Erguu avgai
2021-01-17
zochin:
Haniadtai tostei bolohoor anduuragdah ni ih bn.Iimd irged haniad hurenguut oorsdiigoo shalgadar turgevchilsen onoshluuraa emiin sanguudaar taraaj zaraach.Yamar neg barumjaatai bolj baij emneleg yavah heregtei sh dee.Utsaar yarij yu shiidehiin
2021-01-17
Zochin:
Zo zo haniad tomuu bolj taarsan uu
2021-01-17
zochin:
uilchilgeenii tub, emnelgeer yvaa humuus beelii umsuhgui bichig tsaasaa bariad, utsaar yriad, facebookee uzeed yvj baina. mask, malgai, beelii, nuurnii haalt zuulgej oruulj baimaar sanagdsan. hanialgaj naitaasan hun haniad hursen , harshil bolson geed korono tussanaa medehgui hundruuleed baigaa daa
2021-01-16
Хүрэлсүхээ хагиад юм бол ажлаа хийе Турж үхлээ Хүн илрүүлж эмчилсэн болж 8 сая төг луйвардах гээгүй юм бол жилдээ хичнээн ханиад хүрээд зүгээр л бдаг шүү дээ яямар эмчилшээ хийдэгээ каагаад өгчих Хориогоо цуцал!!!
2021-01-16
zochin:
Tomuu tomuu tust ubchin n korono bolj taaraad bgam uu Tegbel jil bolgon gardag bsn bn
2021-01-16