БГД-ийн 4 дүгээр хорооны 5023 хүний шинжилгээний хариу сөрөг гарав
2021-01-16 11:57

 

“Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт хийж, нийт 5023 иргэнийг халдварыг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамрууллаа.

 

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг буюу халдвар илрээгүй байна. Тус шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-ны хооронд зохион байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт голомтлон гарсан коронавируст “Ковид-19” халдварын тандалт судалгааг амжилттай хийж, тархалтыг хумьж чадсан байна. 

 

Нийслэлийн Онцгой комисс

Shuud.mn
Сонин хачин