ШУУД: Таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-01-17 11:08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.17/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15300 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал дөрвөн хүн, УНТЭ-т нэгдүгээр сарын 16-нд ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.  Ингэснээр  Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 690 болж байна.  Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1016 байгаа.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүн эдгэрлээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1517 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 947 байгаа. Мөн нутаг буцаасан есөн хүн байна. Өнөөдрийн байдлаар 559 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 512 хүн хөнгөн, хүндэвтэр 41 хүнд 4, маш хүнд 2 байна. 

 

Үүнээс ХӨСҮТ-д  206 хүн хөнгөн, хүндэвтэр 27, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 112 хүн эмчилгээнд байна. Үүнээс 95 хүн хөнгөн, хүндэвтэр 14 хүнд 2, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт хөнгөн 211 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

 


М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Энд кореа мэдээ байна. https://youtu.be/GOr7qAbYLuU
2021-01-17
Зочин:
Бурмаа ярьж чаддаггүй хүн байна. Гол зүйлээ тодорхой, хүнд сонсогдохоор хэлж сурах хэрэгтэй. Тиймээс өөр хүнээр мэдээлэл хийлгэх хэрэгтэй.
2021-01-17
hol horiogoo togtoogoochee
2021-01-17