COVID-19 халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлийг эмч анхааруулжээ

Оросын эмч нар коронавирусээр халдварлах эрсдэлийг хэд дахин нэмэгдүүлдэг хүчин зүйлийг нэрлэжээ. Энэ нь дутуу нойр бөгөөд дутуу нойртой явсан хүн аливаа вирусийн өвчлөл тэр дундаа SARS-CoV-2 халдвар авах эрсдэлд өртөмтгий байдаг гэнэ.
"Нойр ба дархлаа нь бараг л ижил утгатай. Хүн хоногт таваас бага цаг унтдаг бол эрсдэлийн бүсэд байна гэсэн үг. Вирусийн халдвар авах эрсдэл шууд л 250 хувиар нэмэгдэнэ. Тиймээс 7-9 цаг унтаж, нэг л цагт унтахаар хэвтэн, мөн босох хэрэгтэй. Түүнчлэн сэрүүлгээс аль болох зайлсхий. Чанга сэрүүлэг бие организмыг стресст оруулдаг" хэмээн Оросын эмч Александр Калинкин зөвлөжээ.
Мөн согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэдэг хүн коронавирусийн халдварт өртөмтгий гэж наркологч эмч Евгений Брюн анхааруулсан байна. Никотин агуулсан бүтээгдэхүүн ч коронавирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ