Автомашинууд мөргөлдөж хоёр хүн нас барж, долоон хүн гэмтэв
2021-01-18 12:04

Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн “4 замын уулзвар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 153 км-т, сумын төвөөс зүүн зүгт 33 км-т/ Завхан аймгийн Улиастай сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Кроун” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Алдархаан сумын чиглэлд зорчиж явсан “Приус 20” загварын суудлын автомашинууд мөргөлдсөн осол гарчээ.

 

Ослын тухай дуудлагыг 2020.01.15-ны өдрийн 18:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 27 км замыг туулан 19:10 цагт очин бэртэж гэмтсэн иргэн Г /56 настай, эмэгтэй/, Ж /44 настай, эрэгтэй/, У /25 настай, эмэгтэй/, Н /24 настай, эрэгтэй/,  П /31 настай, эмэгтэй/, Ш /24 настай, эрэгтэй/, Г /40 настай, эрэгтэй/ нарыг Тосонцэнгэл суманд авчирч Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

 

Ослын улмаас автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдан Ө /40 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нар амь насаа алджээ. 

 

Иймд иргэд, жолоочид зам даваанд халтиргаа гулгаа үүссэн энэ үед хурдаа тохируулж хөдөлгөөнд  болгоомжтой оролцохыг анхааруулж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Davhiaad bval uhne gesen vg shdee hohin
2021-01-21
Xuduulguun bxgvi..zam deer murgulduj bga xvmvvsiig yu gej bodox boloj bna..arai ch de..xurd..xurd..
2021-01-21