Д.Цэнд-Аюуш: ТҮЦ-үүд зөвхөн цонхоор үйлчилнэ
2021-01-18 12:38
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн зарим төрлийн худалдаа, үйлчилгээний салбаруудыг нээж байна.

 

Нийслэлийн хэмжээнд нийт есөн ангиллын 62 төрлийн худалдаа, үйлчилгээний салбар үйл ажиллагаа явуулж байгаагаас 35 үйлчилгээг нээсэн. Харин өнөөдрөөс хязгаарласан 18 салбарыг 14 болгон өөрчилж нэмэлтээр дөрвөн төрлийн худалдаа үйлчилгээг нээхээр болсон. Үүнд: 

 

-Цанын бааз

 

-Бүх төрлийн цахилгаан барааны худалдаа

 

-Түргэн үйлчилгээний цэг

 

-Тавилгын бараа

 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Улаанбаатар хотод 1000 гаруй түргэн үйлчилгээний цэг үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн Онцгой комиссоос боловсруулсан ТҮЦ-д тавигдах тусгай, нөхцөл шаардлага гэж бий. Энэ шаардлагыг ТҮЦ-үүд мөрдөж ажиллана.

 

Тухайлбал ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийсний дараа мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулсны дараа үйл ажиллагаагаа нээнэ. Нээхдээ хүн хоорондын зай бариад, зөвхөн цонхоор үйлчилж, бүртгэлийн QR бүртгэлийн кодыг зайлшгүй байршуулсан байна" гэдгийг сануулав.

 

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.

 

Нийслэлийн хэмжээнд 154 мянга 37 цагт QR бүртгэлийг байршуулсан байна. Өнөөдрөөс үйл ажиллагаагаа нээх дээрх дөрвөн салбар, байгууллага, аж ахуй нэгжүүд хариуцлагатай байж QR бүртгэлээ үүсгэж иргэдэд харагдах газарт байршуулахыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зөвлөлөө. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гараас гар дамжаад юу л болох болдоо
2021-01-18
ТЭНЭГ ЮМНУУД ЭНД ТЭНД ЦҮНХ БАРЬЖ ДАРГАНЦАР БОЛЧЧИХООД АЖЛЫГ БҮР ТАГ БОЛГОЖ БАЙНА. ЯАНА ДАА, МАН-ЫН МАНГАРУУД ӨРӨВДМӨӨР АЖЛАА МЭДЭХГҮЙ МУДАКУУД ҮЙ ОЛНООРОО БАЙНА.
2021-01-18
**:
Тэнэг юм шиг. ТҮЦ угаасаа л цонхоор үйлчилдэг бишүү
2021-01-18