Олимпын нээлтэд оролцох тамирчдын тоог цөөрүүлэв

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчид нээлтийн ёслолд оролцох тамирчдын тоог багасгахаар шийджээ. Тодруулбал, арга хэмжээнд 11 мянган хүн биш харин 6000 хүн оролцуулахаар болсон байна.
Анхлан дэлхийн 200 орны 11 мянган тамирчин нээлтийн ёслолд оролцоно гэж төлөвлөж байжээ. Гэвч тахлын нөхцөл байдал хүнд байгаа тал энэ тоог багасгаж, Олимпын гол тавцанд 6000 тамирчныг гаргахаар болсон байна. Энэ нь хүмүүс олноор цуглахаас зайлсхийж, коронавирусийн халдвар тархах эрсдэлийг бууруулна гэж зохион байгуулагчид үзжээ.
Эргэн сануулахад, Токиогийн олимп өнгөрсөн оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний хооронд зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон. Ингэснээр Олимпын наадмын нээлт 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр болох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ