МАН Ерөнхийлөгчийн өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох төслийг хэлэлцэхийг дэмжив
2021-01-18 14:17

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцуулсан юм. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтод тулгуурлан Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр Үндэсний бахархал төлөвшүүлж, эх оронч үзэл, эв нэгдлийг нэвтрүүлнэ. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай, Музейн тухай хуулийн төслүүлийг хэлэлцэн баталснаар салбарын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаанд өндөр ач тустайг салбарын сайд онцоллоо. Мөн бодлогын зорилтод тулгуурлан Үндэсний болон сонгодог урлагийн мэргэжлийн ур чадвар бүхий нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, тэтгэлэг дэмжлэг олгох, төр олон нийтийн түншлэлийн харилцааг өргөжүүлж, урлаг уран бүтээлийг хөгжүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөрт тусгажээ.

Тэгвэл олон улсад зохион байгуулах эвэнтийн тухайд Дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтыг 2022 онд Монгол Улсад зохион байгуулна. Хүннү болон Монголын эзэнт гүрний түүхийг сурталчлах “Нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэнг Европын холбооны улсуудад аялуулах аж.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.

Эх сурвалж: УИХ дахь МАН-ын бүлэг 

Shuud.mn
Сонин хачин
Эрүүл мэнд:
Энд солонгос мэдээ байна https://youtu.be/GOr7qAbYLuU
2021-01-18
Нэргүй:
Хамгийн их хүссэнд нь төрийн жолоог бүү атгуул гэсэн их эзэн Богд, Чингис хааны маань нэг гэрээслэл байдаг юм!? Овилгогүй хүн өөрийн өчүүхэн эрх ашгийн төлөө юү ч хийхээс буцдаггүй юм шиг байгаамаа!? Сая төгрөг бол нэг өрхийн идээд уугаад л дуусах хэдхэн өдрийн л гарыг ая даах мөнгө!? Харин эх орон ард түмэн бол мөнхөд оршвол зохих хамгийн үнэт баялаг хэзээч мөхөшгүй байх хамгийн үнэлж баршгүй зүйл!? Зөвхөн үүнийг л сахин хамгаалахын төлөө төр байдаг гэдгийг л мартаж болошгүй асуудал!?
2021-01-18
Зочин:

Иргэн:

ДАРГА НАРТ:
Манай удирдлагууд тоонд жаахан муу юм аа. Энгийн хуваах үйлдэлдээ ч муу. 10 ам бүлтэй айл ч байна. 3 ам бүлтэй айл ч байна. 10 ам бүлтэй айлын нэг хүнд 100к мөнгө ноогдож байгаа бол 3 ам бүлтэй айлд 333к төг ноогдоно. Ноднин зээлтэй нэг ахмадад 6сая төг ноогдсон бол зээлгүй ахмадад 1сая төгрөг ноогдож байгаа юм. Ардилчсан нийгэмд алагчлалгүй тэгш хуваах зарчмаа баримтлах нь зөв шүү.
2021-01-18
zo:
мөнгөгүй байж худлаа ард түмэнд таалагдах юм хийж эдийн засгаа алаад байхын оронд тэр мөнгөөрөө хүмүүстээ зээл олгооч
2021-01-18
zochin:
avnaa avan mongo dandaa cheregtei
2021-01-18
zochin:
1 say tugruguu belneer uguuruu,baucher avmaargui b/a shvv.
2021-01-18
Зочин:
Насны хоол биш 1 сая төг аваад ч яах юм билээ. Сая төг тараасны сөрөг үр дагавар нь их дээ. Сая төг тарааснаар нэг хүн л 6 жил зөөлөн суудалд тухална биз. Сарын дараа гэхэд л сая төг сураггүй дуусаад масктайгаа дахиад л үхлээ хатлаа гээд хэрэлдэцгээгээд сууж байна. Сая төг тарааж байхын оронд түүгээрээ вакцин авч тариулцгаагаад маскнаасаа салж ажил амьдарлаа бодоцгоовол яасын...
2021-01-18
Зочин:
Ерөнхийлөгч мөнгө тараахаас өөр юм хийсэнгүй
2021-01-18